Онцлох ишлэл |
|
"Хөрөнгө оруулалт хийхэд тухтай бүтээгдэхүүн ашигтай байх нь ховор юм." -Роберт Арнотт |
|
|
|
ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ |
АНУ-ын өрийн таазны хэлэлцээр амжилттай болсон нь зах зээлийн богино хугацааны тодорхойгүй байдлын эрсдэлийг арилгасан билээ. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарлын төв макро эдийн засгийн үзүүлэлт болон төв банкны бодлогын шийдвэрүүд рүү дахин шилжлээ.
АНУ-ын нээлттэй өрийг тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад 2005 онд 60% орчим байсан бол өнөөдрийн байдлаар уг харьцаа 120% гаруй буюу 2 дахин ихэссэн байна. Тус улс нь төсвийн алдагдалтай байхын зэрэгцээ өр нь ихээр нэмэгдэж буйг бид эдийн засгийн хэт халалтыг үүсгэж байна гэж бодож байна. Хэдийгээр өрийн таазны хэлэлцээр амжилттай болсон ч зах зээлийн гол хөдөлгөгч болох эдийн засгийн үзүүлэлтүүд, Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын шийдвэр нь цаашид хөрөнгийн зах зээлийн чиглэлийг тодорхойлно гэдэгт бид итгэлтэй байна. |
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,985.66 нэгжид хүрч, 0.03%-ийн өсөлттэй хаагдлаа. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны нөөцийн сангийн 6 сарын 14-д болох Мөнгөний бодлогын хурал болон АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин тун удахгүй мэдээлэгдэх гэж буйтай холбоотойгоор АНУ-ын хувьцааны арилжааны дүн 7 хоногт бага байлаа. Арилжааны хэмжээ бага байсан хэдий ч хувьцаанууд 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.4%, DJIA индекс 0.3%, NASDAQ Composite индекс 0.1% тус тус өсөлттэй хаагдлаа. S&P 500 индекс 2022 оны 10-р сарын дунд үеийн доод нэгжээс 20% өссөнөөр бухын зах зээлд шилжлээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Бодлогын хүү дахин өсөх хүлээлт өндөр байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт уналттай байлаа. FTSE 100 индекс 0.6%, STOXX Europe 600 индекс 0.5%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд болох NIKKEI 225 индекс 2.4%, TOPIX индекс 1.9%-ийн тус тус 7 хоногт өсөж 33 жилийн дээд түвшнээ шинэчиллээ. Үүнд, Япон улсын 1 улирлын эдийн засгийн өсөлтийн мэдээ, бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буй болон аялал жуулчлалын салбарын идэвхжил нэмэгдэж байгаа нь гол нөлөөг тус тус үзүүллээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн хурдтай өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаатай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.0%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.7%-ийн уналттай байлаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 6 дугаар сарын 05-аас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,468 ширхэг үнэт цаасыг 246,800,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.41%-иас өсөж 0.43%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
MONGOLIAN MINING CORPORATION-ний ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА |
Өнгөрөгч 4-р сард Монголиан майнинг корпорэйшн (MMC) 2024 онд дуусах 9.25%-ийн купонтой ам.долларын бонд дээрээ тавьсан тендер саналаа цуцалсан билээ. Уг тендер санал нь хөрөнгө оруулагчдад одоогийн бондыг нэгжийн үнийг нь 1,000 ам.доллароор (par value $100) худалдан авах санал, одоогийн бондыг дуусах хугацаа хүртэл эзэмших санал болон одоогийн эзэмшиж буй бондыг шинэ бонд руу хөрвүүлэх саналыг дэвшүүлээд байсан юм. Тендер санал цуцлагдсанаар шинэ бондын санхүүжилт босгох хугацаа хойшлогдсон юм. Үүнтэй холбоотойгоор Moody's агентлаг 2024 онд дуусах бондын дуусах хугацаа ойртож байгаа тул тус компанийн хөрвөх чадварт эргэлзэж зээлжих зэрэглэлийг бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, Moody's агентлаг хөрвөх чадвар, ирэх улирлуудын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний үлдэгдэл, нөөц зэрэг сул байгааг тооцоолж зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.
|
|
|
|
|
ЭЗХАХБ: Дэлхийн эдийн засаг 2023 онд 2.7 хувь, 2024 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй |
2023.06.08 |
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD) дэлхийн эдийн засгийн төлөвөө танилцууллаа. Дэлхийн эдийн засаг тогтворжиж буй ч сэргэлт удаан, эрсдэлүүд хэвээр байна гэж тайландаа онцолсон байна.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
V сарын эцсийн гадаад валютын албан нөөц $3.89 тэрбум болов |
2023.06.08 |
онгол Улсын гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 896 сая ам.доллар хүрснийг Монголбанк мэдээллээ.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ХАР МОРЬ АЛТНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ БҮХИЙ ТАЛБАЙД ӨРӨМДЛӨГИЙН ХӨТӨЛБӨР ЭХҮҮЛЛЭЭ |
2023.06.09 |
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорац” нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий эрдэсийн дүүрэгт Баянхөндий алтны төслөөс хойд зүгт 2 км-т орших Хар морь талбайд алтны хайгуулын төсөл эхлүүлсэн байна.
Тус корпорац Хар морин дэл талбайг нээн илрүүлснээс хойш Эрдэнэ Ресурс нь 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон. Өрөмдлөгийн хөтөлбөрөөр Хар морь (20m2 хамарсан) талбайд үндсэн хүдэржсэн бүсээс гадна газрын дөт гүнд өндөр агуулга бүхий алтны хүдэржилт агуулж буй эсэхийг шалгах ажээ. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|